Дулааны байгууламж, төвлөрсөн дулааны станц, өндөр, нам даралтын зуух, дулаан дамжуулах системийн ашиглалт, засвар үйлчилгээ…


Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн угсралтын цогц ажлууд. Газар шороо, Бетон, Гадна-Дотоод тохижилт, Угсралт, Төмөр хийц бүтэц, Уул-Уурхайн цамхаг.

You are watching: Which of the following is a characteristic of all chordates


Уул уурхайн тоног төхөөрөмжийн хийцийн угсралт, механик угсралт, гүний уурхайн барилга байгууламжийн хийцийн угсралт, цамхаг тоноглолын төслийн….


Бүх төрлийн төмөр хийц, зуухны шугам хоолой, экономайзерын хийц, гүний уурхайн нэвтрэлтийн тавцан, металл хийцийн угсралтууд.


Манай техник мэргэжлийн боловсрол сургалтын төв нь нийт 1200 мквт талбайг хамарч Хан-Уул дүүрэгт байрладаг, практик сургалтын хэсэг, дадлага хийх хэрэгсэл….


Манай компанийн нэг онцлог нь эрчим хүчний салбарт гадаадын, тэр тусмаа барууны орнуудын том том төслүүдийг хэрэгжүүлсэн юм.


Дэвшилтэт технологи, мэдлэг туршлага шингээсэн ган хийц, эрчим хүчээр өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг тасралтгүй хангагч, хөрөнгө оруулагч, нээлттэй нэгдэл болно.

алсын хараа

– Аюулгүй ажиллагаа – Сэтгэл ханамжтай харилцагч талууд – Тасралтгүй, тогтвортой хөгжил– Эерэг хандлагатай бүтээлч хамт олон – Бизнесийн ёс зүй

үнэт зүйлс

Дэлхийд танигдсан чанар, үнэ цэнэ, цогц шийдэл – Хасу Мегаватт

Эрхэм зорилго

Би удаан алхдаг. Гэхдээ хэзээ ч арагшаа алхдаггүй.

ABRAHAM LINCOLIN
*

Чадна гэдэгт итгэснээр Та замынхаа талыг туулж байгаа

Theodore Roosevelt
*

“Боломжгүй (impossible) зүйл гэж үгүй, үг нь хүртэл i’m possible (би боломжтой)

Audrey Hepburn
*
*

Улаанбаатар хот дахь Дулааны Цахилгаан Станцуудын үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, өндөр болон нам даралтын зуухны дунд, их засвар, шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдав.


Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэх туршлагатай “Рэдпаф Монгол” ХХК-д ур чадвартай, туршлагатай гагнуурчид болон ажиллах хүчин нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлэв.


Оюу Толгой Төслийн хүрээнд Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулж, төслийн талбайд ажиллаж эхэлсэн.


Оюу Толгой төслийн үндсэн кэмпийн барилга угсралтын ажлыг хуваарьт хугацаанаас өмнө амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөв.


2010 онд Монгол Улсад анх удаа хувийн хэвшлийн компаниудаас “Мегастарс” спорт клубыг үүсгэн байгуулж 2015 онд Эко Спорт цогцолборыг барьж ашиглалтанд оруулав.


Аюулгүй ажиллагааг дэмжигч эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч “Эрдэнийн Говь” шагналыг хүртэв


Даралтат сав, шугам хоолой, усан халаалтын зуух, краны ган хийц, барилгын метал хийц, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр “Төмөр хийцийн үйлдвэр” болон оффисын барилгыг нэг дор цогцлоон байгуулж, ашиглалтанд оруулав


Оюу Толгойн Төслийн Дулааны байгууламжууд болох Төвлөрсөн Дулааны Станц болон Дулаан хувиарлах системийн ашиглалт үйл ажиллагаа, засвар үйлчилгээний урт хугацааны гэрээг байгуулав.


Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн, үйлдвэрчний эвлэлийн холбооны салбар Үйлдвэрчний эвлэлийн хороог компанийн дэргэд байгуулан хамтын гэрээний дагуу ажиллаж байна.


“Рэдпаф Монгол” ХХК-тай хамтран “Даян Контракт Майнинг” ХХК-г албан ёсоор үүсгэн байгуулав.


“Даян Контракт Майнинг” ХХК “Оюу толгой” ХХК-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын томоохон гэрээг байгуулав.


ISO 9001:2015 Олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны стандарт, OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, гэрчилгээ гардан авлаа.


Гүний уурхайн төслийн барилга угсралтын баг хамт олон 300 өдөр аюул осолгүй ажиллаж, Оюу Толгой ХХК-с талархалын бичиг гарлан авав.


Оюу Толгойн Төслийн Дулааны байгууламжийн ашиглалт үйл ажиллагаа, засвар үйлчилгээний баг хамт олон 1968 өдөр, 1’286’911 хүн/цаг аюул осолгүй ажиллаж “Оюу Толгой” ХХК-с талархалын бичиг гардуулав.

See more: How To Pass Alcohol Saliva Test Strips From Mission, Saliva Alcohol Test Strips From Mission


“Хасу Мегаватт” ХХК болон “Рэдпаф Монгол” ХХК-ийн хамтарсан “Даян Контракт Майнинг” ХХК нь гүний уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай босоо амыг тоноглох ажлыг нийт 2’000’000 цагийн туршид осол авааргүй, аюулгүй гүйцэтгэн ашиглалтанд оруулав.